УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
1. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн мэдээллийг авлаа. Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хийж гишүүдийн асуусан асуултад хариуллаа.
2. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд өгөх санал дүгнэлтийн талаарх мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батпүрэв танилцуулав. Гишүүдийн асуултад нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Анар, Монгол банкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар хариуллаа.
3. “Монгол Улсын 2026 оны эхний улирлын улсын төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар болон Монгол Улсын 2026 оны улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжих бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, тендер шалгаруулалтын явц, гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээллийг сонсож байна.Танилцуулга мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан , Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Анар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул нар танилцуулж гишүүдийн асуултад хариулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!