Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Надад иргэдийнхээ эсрэг, багш нарынхаа эсрэг хийсэн бодлого байхгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эмч, эмнэлгийн ажилтны болон багш ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ч цалингийн систем нь хоёр тогтолцоотой болсон гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан тайлбарласан байдаг. Ингэхдээ энэ асуудал нь сайд асан П.Наранбаярын алдаа гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Халаа сэлгээгээ хар. Бид төрийн бодлогын залгамж халааг хадгалаад яваад явсан шүү. Бүгд төрийн албаны мерит зарчмаараа ажиллаж ирсэн хүмүүс. Надад иргэдийнхээ эсрэг, багш нарынхаа эсрэг хийсэн бодлого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.

П.Наранбаяр: МАН-ынхан хамтарсан шиг хамтар. Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо
П.Наранбаяр: МАН-ынхан хамтарсан шиг хамтар. Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.