Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх“ тухай хуулийн хэлэлцүүлгээс ажлын нэг хоногийн ЗАВСАРЛАГА авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх" тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр байв.

Гэвч АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл дээрх хуулийн төслийг даваа гарагийн бүлгийн хурлаараа хэлэлцэх шаардлагатай гэж үзэн "Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох үзэл санаа энэ хуулийн цаана агуулагдаж байна. Өр, зээлийг дураараа нэмдэг байх үзэл санааг нягтлан шалгах хэрэгтэй" гэлээ.

Улмаар ажлын нэг хоногийн завсарлага хүссэн тул УИХ-ын дарга С.Бямбацогт нэг хоногийн завсарлага өглөө.

А.Баяр: Зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй
А.Баяр: Зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй
 
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тавьж, Улаанбаатар хотоос гарахыг хориглолоо
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тавьж, Улаанбаатар хотоос гарахыг хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.