Долоо хоног бүрийн Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл тов ёсоор өнөөдөр /2026.04.06/ УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар ёс зүйн зөрчил гаргасан, Үндсэн хууль болон бусад хуулийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэхүү хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар долоо хоногоор хойшлуулсан юм. Тэгвэл энэ мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор, пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэхээр товлоод байгаа юм.
Энэ хуулийн 3/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:
“9.2.Энэ зүйлийн 9.1.5-д заасан хүсэлтийг Улсын Их Хурал гаргахдаа дараах асуудлаар гаргасан иргэний гомдлыг үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна:
9.2.1.Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;
9.2.2.Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй;
9.2.3.Гишүүн нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;
9.2.4.Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!