Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс "Д.Мөнх-Эрдэнэ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болсныхоо дараа “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн" гэх мэдээллийг хийсэн.
Эл мэдээллийг ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс үгүйсгэсэн бөгөөд "2004 онд их сургуулиа төгсөөд Голомт банкны хуулийн хэлтэст гурван жил ажиллаж байсан. Одоогоос 20 гаруй жилийн өмнө шүү. Гэтэл үүгээр минь намайг Бодь-д ажиллаж байсан гэж гүтгэж байна" гэсэн юм.
Үүний дараахан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг олон нийтэд ил болголоо. Эл тэмдэглэлд "Бодь интернэшнл" ХХК-ийн хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс оролцов гэж тэмдэглэгдэн үлдсэн талаар тэрбээр мэдээлээд буй. Тэгвэл эл баримтад ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Би ЭТТ-н ТУЗ-ийн хуралд нь ч суух нь бүү хэл ЭТТ ХК-иар шагайж ч үзээгүй. Л.Оюун-Эрдэнэ хаанаас ямар хуурамч баримт гаргаж ирээд яриад байгааг мэдэхгүй байна" гэв.