ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр ЗГ-ын хуралдааны дараагаар олон нийтэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр өөртэй нь нэр холбогдоод буй "Бодь Интернэшнл Групп" ХХК-д ажиллаж байсан гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд тайлбар өгсөн юм.
Тэрбээр “Бодь”-той холбоотой оффтейк гэрээнүүдийг байгуулах үед Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалуудыг хашиж байсан. Л.Оюун-Эрдэнийн ярианд дурдагдсан “Солонго мөнх партнерс” гэх компанийг би 2013 онд төрийн албанаас гарч хувьд ажиллах үедээ байгуулсан. Намайг 2014 онд буцаад төрд орсноос хойш энэ компани нэг ч үйл ажиллагаа явуулалгүй байсаар татан буугдсан. Гэтэл тэр оффтейк гэрээнүүд чинь 2019 онд байгуулагдсан шүү дээ" гэв.