Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп Америкийн олон нийтийн радиогийн санхүүжилтийг болиулах хэрэгтэй гэж үзжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 58 секунд

  • Төсвөөс санхүүждэг олон нийтийн радиогийн сэтгүүлч эрх мэдэл бүхий хүмүүст хүнд асуулт тавьсаны улмаас санхүүжилтийг нь үгүй болгоно гэж Трамп заналхийлжээ
  • Олон нийтийн сэтгүүл зүй үгүй болсноор хэн хохирох вэ?

1 сарын 24нд Naional Public Radio буюу Үндэсний олон нийтийн радиогийн сурвалжлагч Мэри Луиз Келли Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотай ярилцлага хийжээ. Ярилцлагийн дараа Майк Помпео сэтгүүлчийг Украйны скандалын талаар асуусны төлөө хэл амаар доромжилсон байна. Үүний дараа Помпеогийн үйлдлийг өмөөрч  Fox News-нрадиогийн хөтлөгч Марк Левин ингэж бичжээ. “Яагаад NPR одоо хүртэл байдаг юм бэ? АНУ-д мянга мянган радио станцууд бий. Подкастууд байна. Бид яагаад Ардчилсан Намын суртал ухуулгын үйл ажиллагааны төлбөрийг олон нийтийн мөнгөөр явуулдаг билээ?" гэжээ. Үүнийг нь  ерөнхийлөгч Дональд Трамп  твиттерээр "маш зөв асуулт!" гэж жиргэн санал нийлж байгаагаа илэрхийлсэн байна. Fox News нь америкийн бүгд найрамдах намын барууны үзэл суртлыг дэмждэг хэвлэлийн нэг юм.

NPR-ийн засгийн газрын санхүүжилтийн талаар олон удаа барууны үзэлтэй хүмүүс гомдоллож байсан билээ. Төсвийн төсөлд Трамп олон нийтийн телевиз, радио сувгуудад хуваарилдаг Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпорацын санхүүжилтийг хасах хүсэлтэй байгаагаа удаа дараа хэлж байжээ.  Гэсэн хэдий ч одоо болтол Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпорацын санхүүжилтийг хасаагүй байгаа юм. Энэ байгууллага NPR зэрэг бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад санхүүжилт хуваарилаж, сэтгүүл зүйн төслүүдийг санхүүжүүлдэг байна.

NPR-ийн санхүүжилтийн багахан хэсэг нь Америкийн татварын сангаас бүрддэг. NPR-ийн сүүлийн санхүүгийн тайланд дурдсанаар жилийн үйл ажиллагааны төсвийнхөө ердөө 1 хувийг Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпораци, холбооны агентлаг, буцалтгүй тусламжаас бүрдүүлсэн. Санхүүгийн ихэнхи хувийг компаниуд, ивээн тэтгэгч, бусад орон нутгийн сувгууд, жижиг радио станцууд зэргээс бүрдүүлдэг байна. Мөн мужууд, орон нутгийн засаг захиргааны эх үүсвэрээс авдаг.

Гэсэн хэдий ч хэрэв Трамп  NPR-аас  эсрэг өшөө авахаар шийдвэл АНУ олон нийтийн өргөн нэвтрүүлгийн байгууллагуудад буюу хэвлэлд том хохирол учруулж магадгүй юм. "Холбооны санхүүжилт байхгүй бол сэтгүүлзүй, ялангуяа орон нутгийн сэтгүүлзүй үгүй болох бөгөөд улмаар олон нийтийн радио станц, ялангуяа, эдийн засгийн хямралтай нутгуудад томоохон хохирол авчирна" гэж NPR өөрийн вэбсайтад мэдэгджээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп бол өөрийг нь шүүмжилсэн хэвлэлд яриа өгдөггүй, сэтгүүлчдийнх нь асуусан асуултад хариулдаггүй гэдгээрээ алдартай нэгэн юм. Мөн тэрээр хэвлэлийнхэнтэй нэлээн тааруу харилцаатай байдаг ба өөрийг нь шүүмжилсэн мэдээ нийтлэлийг үргэлж хуурамч мэдээ гэж няцаадаг нэгэн юм. Гэтэл одоо тэрээр олон нийтийн өргөн нэвтрүүлгийн байгууллагын санхүүжилтийг багасгана гэж заналхийж байгаа нь түүнийг чөлөөт сэтгүүл зүйд хичнээн дургүй болохыг харуулж байгаа юм.

Таны мэдэх ёстой

NPR - (National Public Radio) Үндэсний олон нийтийн радио гэж байгаа бөгөөд  хувийн болон олон нийтийн санхүүжилтай ашгийн бус гишүүнчлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага юм.

Эх Сурвалж: MOTHER JONES

 

Хууль зүйн байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хаалттай хуралдаж байна
Хууль зүйн байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хаалттай хуралдаж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.