ХХБ-ны БРИТТО VISA карт APPLE PAY-д холбогддог боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 0 секунд

2026 оны 2-р сарын 17-ны өдрөөс эхлэн Худалдаа Хөгжлийн Банкны Бритто VISA карт эзэмшигчид Apple Pay–г ашиглан өдөр тутмын төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан, аюулгүй хийх боломжтой боллоо.

Apple Pay нь таны iPhone, Apple Watch, iPad, Mac зэрэг Apple брэндийн ухаалаг төхөөрөмжүүдэд ажиллах бөгөөд хэрэглэгчид картынхаа мэдээллийг биечлэн оруулах, карт авч явах шаардлагагүйгээр, зүгээр л Face ID, Touch ID эсвэл төхөөрөмжийн нууц код ашиглан төлбөрөө баталгаажуулна. Apple Pay нь картын дугаарыг төхөөрөмж дээр хадгалдаггүй, худалдаа эрхлэгчид рүү дамжуулдаггүй тул төлбөрийн процесс өндөр түвшний нууцлал, хамгаалалттай билээ.

Apple Pay-д Бритто картаа холбох маш хялбар. iPhone дээрээ Wallet аппликэйшнийг нээгээд “+” товчийг дарж, Britto Visa картыг нэмэх зааврыг дагана . Карт нэмэгдсэний дараа тухайн карт iPhone, Apple Watch, iPad болон Mac төхөөрөмжид автоматаар холбогдож, Apple Pay-г шууд ашиглах боломжтой болно.

Apple Pay-ийн гол ялгарал нь аюулгүй байдал болон хэрэглэгчийн нууцлал юм. Харилцагч Apple Pay ашиглан кредит эсвэл дебит картаараа төлбөр хийх үед картын бодит дугаар нь тухайн төхөөрөмж дээр ч, Apple‑ийн серверүүд дээр ч хадгалагддаггүй. Үүний оронд тухайн картад зориулсан тусгай, дахин давтагдашгүй Device Account Number үүсгэгдэж, шифрлэгдэн, төлбөрийн мэдээллийг төхөөрөмж дээр аюулгүй хадгалах зориулалттай салбарын стандарт, гэрчилгээжсэн Secure Element хэмээх чипэнд хамгаалагдан хадгалагддаг.

Apple Pay-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү: https://applepay.tdbm.mn/

ГХ-ны сайд Б.Батцэцэг нарын хүмүүст Дипломат албаны дээд цол хүртээлээ
ГХ-ны сайд Б.Батцэцэг нарын хүмүүст Дипломат албаны дээд цол хүртээлээ
 
О.Цогтгэрэлд Баабар “зөвлөнө“
О.Цогтгэрэлд Баабар “зөвлөнө“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!