УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Өрөг.мн сайтын нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ "Газар дээр юм тарина гэдэг Монгол хүнд бараг 10–20 жил болох ажил. Хятад цустай хүмүүс хурдан ургуулаад байдаг. Сэлэнгэ хавиас зөндөө л байгаа биз дээ. Тэднийг би муу хүн гэж байгаа юм биш. Өвөг дээдсээс авсан эрдэм гэж байна шүү дээ" гэж хэлсэн нь олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг Сэлэнгийн ард түмнээс уучлал гуйхыг шаардлаа.
Иргэний зүгээс "Сэлэнгэчүүд бид хүн амаа эрүүл хүнсээр хангасныхаа хариуд "Хятад цустай" гэж доромжлууллаа. Сэлэнгийн ард түмэн бол хөлс хөдөлмөрөө хөрсөнд шингээж, хүнс үйлдвэрлэдэг болохоос хэн нэгэн улстөрчийн амны алдаа биш. Иймээс УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг уучлал гуйхыг шаардаж байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!