Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн оношлуур маргааш Монголд ирнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Шинэ төрлийн коронавирусын оношлуурыг Япон улс үйлдвэрлэсэн. Тус улсаас оношлуурыг Монгол Улсад нийлүүлэхээр болсон. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол оношлуур. Цоо шинэ вирус учраас дэлхий дахин бэлэн байгаагүй. Өндөр хөгжилтэй орнууд эхнээсээ оношлуур үйлдвэрлэсэн. Манай улс ирэх долоо хоногт Японоос коронавирусын халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмж хүлээж авахаар болсон. Төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана” гэсэн юм. 

Энэ дагуу өнөөдөр Японы тал  оношлуурыг тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдад гардуулж өгсөн байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр оношлуурыг маргааш Монгол Улсад авч ирэх юм байна.

 

asd
asd

Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилно
Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилно
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.