
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд харааны болон тусгай хэрэгцээт иргэдийн эрх зүйн боловсрол эзэмших, мэдээлэл авах тэгш боломжийг бүрдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль-403 дугаар ангийн эчнээ 5521, 5522, 5532 дугаар дамжааны суралцагч, ахлах ахлагч Э.Норовцэрэн, ахлах ахлагч С.Дамдинцэрэн, ахлагч М.Оюунгэрэл, ахлагч Б.Болормаа, ахлагч Б.Баяржавхлан, дэд ахлагч Т.Маралаа нар нийт 16 цаг үргэлжлэх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг аудио хэлбэрээр уншиж, сонсдог ном бүтээн эх файлыг “Цахим зайн сургалтын төв”, “Төв ном сангийн цахим номын санд” хүлээлгэн өглөө.
Ингэснээр “Иргэний хууль”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг Их сургуулийн төв номын санд аудио хэлбэрээр ашиглах боломж бүрдлээ.