
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны А/238 дугаар “Байгууллагын салбар комисс байгуулах тухай”, 2025 оны А/239 дүгээр “Дэд ажлын хэсэг байгуулах” тушаалаар батлагдсан хуваарийн дагуу газар, хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг төв болон орон нутагт ажиллаж харьяа 52 нэгжид бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.
Улсын үзлэгийн зорилго нь төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшнийг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох юм.