Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөл хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд тус сургуулийн “Хүндэт доктор” цол тэмдэг гардуулахаар шийдвэрлэж, 12 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өглөө.

Хүндэт доктор цол тэмдгийг гардуулах ёслолд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох удирдлагууд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн докторууд оролцов.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Эдийн засгийн факультет 1942 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1991 оноос Эдийн засгийн сургууль, 1997 оноос хойш Бизнесийн сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь тус сургуулийг 1989 онд эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд Бизнесийн сургууль байгуулагдсанаас хойших анхных, 1991 оноос хойших хугацаанд тус сургуулийн 3 дахь “Хүндэт доктор” боллоо.

“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
“МИАТ“, “Төрийн банк“, “Монголын цахилгаан холбоо“ зэрэг төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана
 
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!