
/2025.09.23/ Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явууллаа.
Зөвлөгөөнөөр өмнөх үүрэг, даалгаврын биелэлт болон Засаг даргын дэргэдэх 24 хэлтэс, албадын 14 хоногийн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, үйл ажиллагааны явцын талаар танилцуулж, дараах чиглэлээр үүрэг чиглэл өглөө:
- Хороодын нутаг дэвсгэрт байрлах өнгө үзэмжгүй, стандартын шаардлага хангахгүй барилгын хашаа, хашлаганы зөрчлийг арилгуулах, эзэмшигч болон ашиглагч иргэн, байгууллагад шаардлага хүргүүлэх,
- Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, чанар стандартын хяналтыг сайжруулах,
- Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэн, төсвийн сахилга бат, дотоод хяналт тавих,
- Ухсан нүх, эвдэрсэн авто болон явган зам, талбайг нөхөн сэргээх, засварлах ажлыг чанартай гүйцэтгэж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо.
- “Хотула” аппликейшний үйл ажиллагаа болон картын хэрэглээг жигдрүүлж, сайжруулсан түлшний талаарх мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулах.