Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмж, Юнител групп ажилтнууддаа 12 дугаар сарын 30, 31-нд цалинтай чөлөө олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Айсуй шинэ жилийн баярыг угтан Юнител группийнхэн Central Tower-ийн урд жил бүр гацуур мод засаж, дулаахан уур амьсгал нэмдэг уламжлалтай. Ногоон гэр бүлийн гишүүд өнөөдөр “Дулаахан дуудлага” гацуурынхаа гэрлийг Монголын өнцөг булан бүрд ажиллаж буй хамт олныхоо хамт нэгэн зэрэг асаалаа.

Төв талбайд цугласан 400 ажилтан өвлийн жаврыг хамт олныхоо халуун уур амьсгалаар зөөллөн, дулаахан үгсээ хэлж гацуураа гэрэлтүүлэв.

Модны хажууд байх лаазан спикерт хэлсэн эерэг, чин сэтгэлийн үгс гацуурын гэрэл болон анивчиж, дулаан үгсийг сонссон хүү гараа даллан буй нь “зүрхэнд хүрэх нандин үгсийг алдалгүй дамжуулан ажилладгийг” илэрхийлж буй.

Юнител групп ажилтнуудынхаа урам зориг, сайн дурын оролцоог дэмжин шинэ жилийн баяраар алслагдсан бүсийн хүүхдүүдэд бэлэг илгээх зэрэг олон санаачилгыг гарган ажилладаг.

Энэ жил ногоон гэр бүлийн гишүүддээ гэр бүлтэйгээ баярын өдрүүдийг дурсамжтай өнгөрүүлэх боломж олгон арванхоёрдугаар сарын 26-аас эхлэн ес хоног цалинтай амраахаар болжээ.

Үнэ цэнтэй мэдрэмжийг дамжуулан ажилладаг хамт олон баярыг угтсан гэгээлэг оройг хамтдаа өнгөрүүллээ.

Хан-Уул дүүрэгт төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг эхэллээ
Хан-Уул дүүрэгт төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг эхэллээ
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!