Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Абэ Шинзо “Хүндэт легионы одон“ хүртжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо, Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Нарендра Моди, түүнчлэн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нарыг АНУ-ын цэргийн шагнал “Хүндэт легионы одон"-гоор шагналаа. Энэ тухай Америкийн Төрийн тэргүүний Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О’Брайан даваа гарагт мэдэгдсэнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны хуудсанд байршуулжээ. О’Брайан одонг АНУ-д суугаа Япон, Энэтхэг, Австралийн Элчин сайд нарт гардуулсан байна.

Абэ Шинзог удирдан манлайлж, Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүс бий болгосных нь төлөө, Нарендра Модиг Америк-Энэтхэгийн стратегийн түншлэлийн бэхжүүлэх үйл хэрэгт манлайлан ажилласных нь төлөө, харин Скотт Моррисоныг дэлхий дахины сорилтуудад хариу арга хэмжээ авч, хамтын аюулгүй байдлыг хангахад тэргүүлснийх нь төлөө тус тус энэ одонг хүртээж байна гэж тэмдэглэжээ.

Абэ Шинзо архаг өвчин сэдэрсний улмаас наймдугаар сарын сүүлчээр Ерөнхий сайдын суудлаа өгөхөөр болсноо зарлах үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнтэй утсаар ярьж, Японы түүхэн дэх хамгийн агуу Ерөнхий сайд хэмээн нэрлэж байсан юм.

В.Ганзориг: Багш хүнийг ахмад настай хүн ч чи гэж дууддаггүй
В.Ганзориг: Багш хүнийг ахмад настай хүн ч чи гэж дууддаггүй
 
Х.Нямбаатар: 32-ын тойрог орчмын газрыг чөлөөлж, ахуйн үйлчилгээний төв байгуулна
Х.Нямбаатар: 32-ын тойрог орчмын газрыг чөлөөлж, ахуйн үйлчилгээний төв байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.