Доктор Ж.Цэсэнгийн номын нээлт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул сэтгүүлч, судлаач, Аюулгүй байдал судлалын Доктор, (Ph.D) Ж.Цэсэнгийн “Үндэсний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх нь” номын нээлт өчигдөр нийслэл хотод боллоо.

Жирийн нэгэн малчны охин оюутан ахуйдаа зуныхаа амралтаар үнээ сааж аав, ээждээ нэмэр болдог байж.

Түүний аав нь үр хүүхдүүддээ ерөөлийн дээдийг хэлдэг бол ээж нь дэргэд нь үргэлж ном уншиж үлгэрлэсэн нь өнөөдрийн доктор Цэсэнг бий болгосон...хэмээн тэрээр номын нээлтийн үеэрээ хэлсэн юм.

Доктор Ж.Цэсэн энэхүү бүтээлээрээ Үндэсний аюулгүй байдлын орчин дахь хэвлэл мэдээллийн оролцооны онолын үндэс, олон улсын чиг хандлага, Монгол Улсын нөхцөлд тохирох бодлогын боломж, сорилтуудыг шинжлэх ухааны баримт нотолгоонд тулгуурлан нийгмийн мэдээллийн орчинд үүсэж буй шинэ эрсдэлүүд, тэдгээрийн далд болон шууд нөлөөллийн механизмыг задлан шинжилж, гадаад болон дотоодын судалгааг өргөн хүрээтэй судалж, үндэсний аюулгүй байдлын бодлогод хэвлэл мэдээллийн оролцоог хэрхэн оновчтой нэгтгэх талаарх санал, зөвлөмжийг боловсруулсан байна.

Хонконгийн орон сууцад гарсан галын улмаас 44 хүн амь үрэгдэж, 45 хүний биеийн байдал хүнд, 279 хүн сураггүй болжээ
Хонконгийн орон сууцад гарсан галын улмаас 44 хүн амь үрэгдэж, 45 хүний биеийн байдал хүнд, 279 хүн сураггүй болжээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!