
Энэ сарын 26 буюу өчигдөр үдээс хойш Хонконгийн Тай По дүүрэгт орон сууцны томоохон гал түймэр гарсан. Уг түймэрт өнөөдрийн байдлаар 44 хүн өртөн нас барж, 45 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Мөн 279 хүн ор сураггүй алга болсон байна. Галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийнхэн ажиллаж байгаа бөгөөд цонхонд орсон хавтангийн материалууд галыг илүү хурдан тархах нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан урьдчилсан байдлаар таамаглаж байгаа аж. Түүнчлэн хулсан шатаар дамжин хөрш зэргэлдээх барилгуудад гал хурдан тархсан гэж үзжээ.

Нийт найман барилга галд өртсөн бөгөөд дөрвөн барилгын галыг бүрэн унтраагаад байгаа юм байна. Гал түймрийг унтраахад бүтэн өдөр зарцуулна гэж албаныхан үзэж буйгаа мэдээлжээ.
Тус байрны оршин суугчдыг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн байна. Хонконгийн гал түймрийн албанаас галыг тавдугаар зэрэглэлийн дохиоллын ангилалд оруулсан бөгөөд энэ нь хамгийн ноцтой нь юм. Тавдугаар түвшний гал хамгийн сүүлд Хонконгт гарснаас хойш 17 жил өнгөрсөн аж.

Мөн уг асуудалд гурван хүнийг баривчилсан бөгөөд хоёр нь барилгын компанийн захирал бол нэг нь зөвлөх инженер гэж BBC агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!