УИХ-ын гишүүн асан сүүлийн үед сошиалаар лайв хийх болсон. Тэрбээр ээлжит лайваараа сарнай цэцэг монголдоо ургуулах бизнесийн хамтрагчаа хайж байгаагаа хэллээ. Түүний хамгийн дуртай цэцэг сарнай аж.
Анх 29 насандаа Германд очоод сарнай цэцгийн анх уда харсан цагаас эхлээд дуртай болж, сарнай цэцгийн талаар судалж эхэлсэн байна. Монголд сарнай цэцэг тарьж ургуулдаггүй, гадаадаас оруулж ирдэг тул хэрэв энэ санааг хэрэгжүүлж чадвал цаашид амжилттай явах бизнес гэж харж байгаа учраас энэ санааг хэрэгжүүлэх хүнийг дэмжинэ гэдгээ хэлсэн юм.
Тэрбээр “Би бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүй ээ. Харин энэ санааг минь хэрэгжүүлэх хүн гарч ирвэл бүх талаар нь дэмжиж туслахад бэлэн байна аа” гэв.