Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цагдаагийн байгууллага дуудсан цагт очихгүй бол прокурорын хуудас өгнө“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

May be an image of 1 person and text that says 'ubn ubn ubn Юy 6AйHA? ubn ubn U ubn'

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай орон нутгийн замд явахдаа 140 гаруй км хурдтай явж буйгаа бичиж цахим орчинд нийтэлсэн. Түүний эл үйлдэлд Төв аймгийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж буй юм. Улмаар түүнийг ирж мэдүүлэг тайлбар өгөхийг хүссэн ч тэрбээр очоогүй байна.

Энэ тухайгаа цахим хуудастаа "ТЦА-наас над руу залгасан байна. Би очихгүй. Хүссэн үедээ, завтай цагтаа очно" хэмээсэн байдаг.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хуулийн хугацаандаа шалгаад шийдвэрлэнэ. ТЦА-наас яриад дуудсан байна. Дараагийн удаа дуудах хуудас өгнө. Ирэхгүй бол прокурорын дуудах хуудас өгнө. Хуульд заасан процессийн ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.

“Олон нийтийн цагдаагийн энэ оны эхний хагас жилийн цалин урамшууллыг НИТХ-аас шийдвэрлүүлэхээр ажиллаж байна“
“Олон нийтийн цагдаагийн энэ оны эхний хагас жилийн цалин урамшууллыг НИТХ-аас шийдвэрлүүлэхээр ажиллаж байна“
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна