Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн иргэд яаралтай тусламж үйлчилгээг СБД-ийн нэгдсэн эмнэлгээс авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан тус эмнэлгийг тусгаарлалтад аваад буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор эмнэлгийн үйл ажиллагаанд зохицуулалт хийсэн байна. Ингэхдээ, амбулаторийн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналт, үзлэг оношилгоо, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хэвийн явагдана. Харин зөвхөн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг зохицуулсан. 

Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай насанд хүрэгчдийг СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэх бол хүүхдүүдийг Энэрэл эмнэлэг хүлээн авах юм байна. Хэрэв хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нь ихэсвэл АШУҮИС-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна. 

Мөн гемодиализын тусламж үйлчилгээ авдаг найман иргэн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үзүүлдэг байсан. Энэ найман иргэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлнэ. Мөн БЗД-ийн иргэд яаралтай тусламж шаардлагатай, түргэн тусламжийн үйлчилгээ авах бол Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандах зохицуулалтыг хийжээ. 

ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 18 шинэ тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 18 шинэ тохиолдол бүртгэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.