Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтод 18 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “2020 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. 18 тохиолдол бүгдээрээ БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтод бүртгэгдсэн. Тус голомтын халдвар нийт 20 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна.

Халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал 645 хүнийг олж тогтоосон бөгөөд 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаалаад байгаа. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй байна. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд гээд 379 хүний тусгаарласан байгаа.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 478 боллоо. Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 941 болсон” гэв.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 488 /2020.12.18-ны байдлаар/

Сэлэнгэд - 216
Улаанбаатарт - 163
Дархан-Уулд - 45
Орхонд - 25
Дорноговьд - 32
Говьсүмбэрт - 4
Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын дунд гарсан халдварын тоо 21: /2020.12.18-ны байдлаар/

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт - 17
Цэргийн төв эмнэлэгт – 4

Ванесса Брайантын ээж 5 сая доллар, байшин нэхэмжлэв
Ванесса Брайантын ээж 5 сая доллар, байшин нэхэмжлэв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.