Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

30 сая төгрөгийн шагналын сантай ахмад бөхчүүдийн барилдаан аравдугаар сарын 4-нд зохион байгуулагдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол Улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит Ахмад бөхчүүдийн барилдаан ирэх аравдугаар сарын 04-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Өмнөговь аймаг нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, төсвийн орлогыг гол бүрдүүлэгч аймгуудын нэг бөгөөд Монгол Улсын "ШИЛДЭГ АЙМАГ"-аар удаа дараа шалгарсан билээ.

Тус аймаг нь МҮБХ-ны “Алтан түнш байгууллага”-аар хамтран ажиллаж байна. Улс, аймаг, сумын цолтой ахмад бөхчүүдийн барилдаан нь 45-49, 50-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар зохион байгуулагдах аж.

Нийт шагналын сан 30 сая төгрөг бөгөөд насны ангилал бүрд түрүү бөх 3 сая, үзүүр бөх 2 сая, их шөвөг 1 сая, дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагналтай юм байна.

Оны эхний найман сарын байдлаар 49.4 сая тонн нүүрс экспортолжээ
Оны эхний найман сарын байдлаар 49.4 сая тонн нүүрс экспортолжээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.