Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс онцгой байдлын алба хаагчид алт, мөнгөн медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 45 секунд

Монголын Тритлоны холбооноос энэ сарын 5-6-нд зохион байгуулсан “Дуатлоны азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алт, мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, сонирхогчдын 40-49 насны ангилалд НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч, ОУХМ Д.Тэмүүжин алтан медаль, 18-29 насны ангилалд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, дэд ахлагч Н.Тэмүүжин мөнгөн медалийн эзэн болсон юм.

Тус тэмцээнд 5 улсын тамирчин оролцож, төрөл бүрээр аваргуудаа шалгаруулсан байна.

Сэлэнгэ аймагт автомат тэжээлийн үйлдвэрийг энэ сарын 30-нд ашиглалтад оруулна
Сэлэнгэ аймагт автомат тэжээлийн үйлдвэрийг энэ сарын 30-нд ашиглалтад оруулна
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ