Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: Ардын намынхан АН-ын дотоод зөрчлийг төлөөний хүмүүсээрээ дамжуулан өдөөж, гадагш дуугарах сэхэлгүй болгох нь

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 25 секунд

Ардчилсан нам энэ долоо хоногт Үндэсний бодлогын хороо болон Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгаагаа хийхээр товлосон. Үүнтэй холбогдуулан зарим гишүүд нь байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ө.Шижир "Ах нарын дүрэмгүй дүрмээр ахиж тогломооргүй байна. Ардчилсан нам эрийн цээнд хүрээд 35 насалчихлаа. Тиймээс эхлээд дүрмээ шинэчилж улсын дээд шүүхэд бүртгүүлье. Дараа нь даргынхаа асуудлыг ярья.

Өнгөрсөн хугацаанд дүрэмгүй мэт дураараа хэдэн жил явлаа. Үр дүнд нь дараалсан сонгуулиудад бүрэн ялагдлаа. Энийг нь ч МАН хүсэж эхлээд Ардчилсан намыг бужигнуулж, өөрсдийн эв нэгдлээ хангах гэж байна. Ардчилсан намыг бужигнах үед Ардын нам л хожиж манайхнаар тоглодог явдал сүүлийн 10 жил өрнөлөө. МАН-ынхан манайхнаар тоглохдоо их сайн л даа.

Энэ жил өвөлжилтийн хүндрэл, гэрэл дулааны хязгаарлалт, эдийн засгийн бууралт, гурил, будаа хүнсний хомсдол үүсэх зэргээс хамаарч иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч улс төрийн намууд ЗГ-т хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь тодорхой болоод байна.

Энэ асуудлыг сарниулахын тулд эхлээд Ардчилсан намын дотоод зөрчлийг төлөөний хүмүүсээрээ дамжуулан өдөөж, дотоод бужигнаан үүсгэж гадагш дуугарах сэхэлгүй болгох нь. Тэрэнд нь манай зарим дарга нар гол дүр бүтээгээд хөл нь газар хүрэхгүй гүйж байна. Туслах дүрүүд нь ч тодорцгоогоод л байж байна.

Эхлээд намын анхан, дунд шатны бүх гишүүдийнхээ санал бодлыг сонсъё. Ардчилсан намынхаа анхан, дунд шат гээд бүх гишүүдийнхээ итгэл үнэмшлийг нь дэмжье, дүрмээ сайтар хэлэлцээд, дараа нь бүтцээ ярья гэтэл бас дахиад л дараалал нь буруу талаасаа эхэллээ. Энэ маргаан ахиад хэдэн жил үргэлжлэх нь…

Хэдхэн хүн халаасандаа төрийн сонгууль, төсвийн мөнгө наймаалцахаа больё. Энэ гинжин холбоог тасалъя" гэжээ.

Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
 
Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна
Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.