Монголын боксын Олимпын түүхийн алтан хуудас 17 жилийн өмнөх энэ өдөр нээгдэж байжээ. Тодруулбал, 2008 оны наймдугаар сарын 24-нд Бээжингийн зуны XXIX олимпын наадамд Монголын тамирчид түүхэн амжилт үзүүлсэн билээ.
Энэ өдөр Монголын боксчид анх удаа олимпын алтан медаль хүртсэн бөгөөд спортын түүхэнд мартагдашгүй үйл явдлаар тэмдэглэгдэн үлдсэн юм. Энхбатын Бадар-Ууган эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөн финалд ялалт байгуулж, Монгол Улсын боксын түүхэн дэх анхны олимпын аварга болж, алтан медаль хүртсэн юм.
Мөн Пүрэвдоржийн Сэрдамба эрэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын боксын түүхэн дэх анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан амжилтууд давхцаж байв.