“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ өдрүүдэд Тайж Хайрханы бэлд зохион байгуулагдаж байна. Тэгвэл энэхүү фестивальд Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин оролцож байна. Тэрбээр 2015 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод мэндэлсэн билээ. Адтай бяцхан Х.Монголжин охин өдгөө 10 настай бөгөөд дуулах, бүжиглэх, ардын аман зохиол зэрэг олон төрлөөр хичээллэн авьяас билиг цацруулан говь нутгийнхаа соёлыг сурталчлан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцож буй нь энэ аж. Түүнийг энэхүү наадамд Өмнөговь аймгаа төлөөлөн оролцож буйг нээлтийн арга хэмжээнд онцолж байлаа.
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.