2017 онд исламын шашинт Рохинжа үндэстний эсрэг явуулсан Мьянмарын цэргийн ажиллагаатай холбоотой хэргийг шалгахаар томилогдсон хорооноос тус улсын зарим цэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн ч, хоморголон устгасан явдал биш гэж үзлээ.
Бие даасан шалгалтын хорооноос(ICOE) мөрдөн шалгалтын явцад илрүүлсэн зүйлсийн зарим хэсгийг даваа гарагт Мьянмарын Ерөнхийлөгчид өгчээ. Нэгдүгээр сарын 23-нд НҮБ-ын Дээд шүүхээс Мьянмарт болж буй гэгдэх хоморголон устгах явдлыг зогсоох яаралтай арга хэмжээ авах эсэхийг шийднэ.
ICOE-ийн зүгээс зарим хамгаалалтын албаны цэрэг энгийн иргэдийн амь насан хүрч, гэр оронг нь нурааж хүний эрхийг ноцтой зөрчиж, дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байна.
Гэвч уг үйлдлийг геноцит биш буюу Рохинжи үндэстнийг санаатайгаар хоморголон устгасан явдал биш гэж шийджээ.
Дэвсгэр мэдээ:
Мьянмарт 2017 оны найман сард болсон цэргийн ажиллагаагаар 740 мянган Рохинжа иргэн хөрш Бангладеш улс руу дүрвэсэн.
Өмнөд Африкийн Гамби улс исламын шашинтай улс үндэстнүүдийн өмнөөс Мьянмар улс Рохинжа хүмүүсийг үй олноор нь устгаж буй үндэслэлээр Олон улсын шүүхэд хандаад байв.
12 дугаар сард болж өнгөрсөн Олон улсын шүүхийн сонсголоор Мьянмарын зүгээс Рохинжа нарын эсрэг үйлдлээ алан хядагчдын эсрэг авсан хариу арга хэмжээ гэсэн байр суурьтай байсан. Мьянмар улсын засгийн газрыг өмгөөлж Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су шүүх хуралд оролцсон.
Эх сурвалж: Aljazeera