Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 гаруй иргэнээс мөнгө залилж, 1XBET тоглосон этгээдийг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 8 секунд

Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2500 гаруй иргэнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна. Тодруулбал, цахим орчинд 2024 оны 1 дүгээр сараас энэ оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хүнд өвчтэй яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул бусдаас хандивт мөнгө өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрийн байршуулсан зар мэдээллийг ашиглан урьдчилсан байдлаар 2500 орчим иргэнээс 5-500 мянган төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан этгээдийн үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх үйлдлийг хийсэн этгээд нь фейсбүүкт шинэ хаягуудыг үүсгэж, тухайн хаягуудаас хандив тусламж хүссэн зар мэдээллийг байршуулж, тус мэдээллээ олон дагагчтай группт түгээснээр иргэдээс богино хугацаанд их хэмжээний мөнгийг авчээ. Хэргийг үйлдсэн этгээд нь иргэдээс залилсан мөнгөөрөө 1XBET тоглосон болох нь тогтоогдоод байна.

“Чингэлтэйн фестиваль 2025” өнөөдөр болно
“Чингэлтэйн фестиваль 2025” өнөөдөр болно
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -14 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.