Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим голын усны түвшин нэмэгдэж үерлэсэн тул сэрэмжтэй байхыг анхааруулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хайлсан цас, мөсний улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 115 см, Хангай нуруунаас усжих Идэр, Сэлэнгэ, Орхон, Хануй, Гичгэнэ, Хойттамир, Богд, Буянт, Завхан, Цагаантуруут, Алтай нурууны Ховд зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-35 см нэмэгдсэн байна.

Мөн Дэлгэрмөрөн, Булган гол үерийн түвшнийг 15-40 см, Буянт гол 10 см орчим даван үерлэж байгаа аж.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоны бүртгэл эхэллээ
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоны бүртгэл эхэллээ
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.