Манай улс өнгөрсөн онд 808 мянга орчим жуулчин хүлээн авчээ. Энэ тоог 2030 онд 2 саяд хүргэж, эдийн засгийн эргэлтэд 3-4 тэрбум ам.долларыг оруулж, ДНБ-ийн 10 хувийг бий болгоно гэсэн зорилт тавиад буй юм. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар ССАЖЗ-ын сайд Ч.Номин "Бид дэлхийн хамгийн том аялал жуулчлалын салбарын бодлого гаргадаг газартай хамтран монгол улсын дунд хугацааны аялал жуулчлалын стратегийг тодорхойлсон. Энэ сардаа багтаан салбарынхандаа танилцуулахаар ажиллаж байна. Салбарыг хөгжүүлэхийн тулд хүний нөөцөө чадавхжуулж, нислэгийн тоог нэмэх хэрэгтэй. Мөн жуулчдын байрлах кемп, зочид буудал, рестораныг аль болох тухтай байлгах, иргэд маань хүртэл харилцааны соёлтой байх нь чухал. Ингэж байж аялал жуулчлалын салбар маань олон улсад танигдана. Түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа ажилтан алба хаагчийг чадавхжуулах төвийг байгуулна” гэв. Өчигдөр “НҮБ-ын Аялал жуулчлалын бодлого стратегийн 19 дэх удаагийн Ази, Номхон далайн бүсийн удирдах тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр”-ийн уулзалт анх удаа манай улсад болсон юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!