Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг өчигдөр хүлээн авч уулжээ.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Бид Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарласан. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20 мянган айлын цогцолбор хороолол барих төслийг эхлүүлээд байгаа. Нийслэл хотын томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийг судлах, цаашид Европын холбооны гишүүн орнуудтай дээр дурдсан чиглэлүүдэд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна” хэмээв.
Уулзалтын төгсгөлд Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын төлөөлөл цаашид хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!