Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Бага хурал 15.00 цагаас хуралдаж Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Ерөнхий сайдын хүүгийн асуудлаас үүдэлтэйгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаал зэрэг улс төрийн хүрээн дэх асуудлуудаар даваа гарагт /2025.05.19/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын удирдах түвшний хүмүүстэй уулзсан талаар бид тухай бүрд нь мэдээлж байсан.

Улмаар МАН-ын Бага хурлыг лхагва гарагийн 15.00 цагт хуралдуулахаар товлосон байдаг. Бага хурлаар Ерөнхий сайдын асуудлыг цааш хэрхэх, Монгол ардын нам дангаараа засаглах уу зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Албан бус байдлаар, хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон тохиолдолд дараагийн Ерөнхий сайдад Д.Амарбаясгалан, Н.Учрал тэргүүтэй хэд хэдэн хүний нэрс яригдаж эхэлсэн байдаг.

Өнөөдрийн Бага хурлын үйл явц болон гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
 
ШЕЗ: Япон Улсын гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн сайн туршлагаас судалж байна
ШЕЗ: Япон Улсын гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн сайн туршлагаас судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.