
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
-----------------
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин: "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа- 2050 " хэрэгжүүлэх эдийн засгийг солонгоруулах, аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэл болгох, цаашид Монгол Улсад дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд уялдуулан 2023-2028 оны Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд бид бүхэн ажлаа эрчимжүүлэхээр төлөвлөж аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гарлаа. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан. Ингэхдээ 6 жил хүртэл хугацаанд 6 хувийн хүүтэй зээл гаргана. Засгийн газраас олон улсын аялал жуулчлалын салбарт зөвлөгөө өгдөг томоохон компани болох Boss Consalting групптэй өнгөрсөн жил хамтран ажиллаж Монгол Улсын аялал жуулчлалын нөхцөл байдлын судалгааг гаргаж 2030 он хүртэлх стратегиа тодорхойллоо. Ингэхдээ бид 2030 он гэхэд бид 2 сая жуулчин хүлээн авахаар зорилт тавьж байна.
Ингэснээр Монгол Улсын ДНБ-ий 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх, цаашид эрчимтэй хөгжиж буй олон улсын зах зээлийг Монголд илүү төвлөрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүний тулд эргээд хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай гэж үзсэн. Энэхүү хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 11 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийн зүгээс томоохон дэд бүтэц, нислэгийн тоог нэмэгдүүлэх, хот хоорондын дэд бүтцийг сайжруулах гэх мэтчилэн томооохон хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх, нөгөөталд жуулчид Монголд ирээд ая тухтай байх, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хувийн хэвшлээс хийх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү зээлийг гаргахаар төлөвлөж байна. Үүнийг хэрэгжүүлэхдээ бид дээр хэлсэнчлэн олон улсын зөвлөх үйлчилгээний суурь дээр тулгуурлан илүү зочлох үйлчилгээ буюу байрших, жуулчдыг ая тухтай байхад хэрэгцээтэй боловсон ариун цэврийн байгууламжтай төвүүдийг бий болгох, жуулчны баазуудын 4 улиралд явуулах чиглэлд энэхүү зээлийг гаргаж байна. Хувийн хэвшилд ойролцоогоор 4 орчим их наяд төгрөгийн зээл гарч байж энэхүү хөрөнгө оруулалтуудыг бий болгоно. Цаашид энэхүү зээл 5 орчим жилийн хугацаанд гарч байж энэхүү салбарт нөлөө үзүүлэхүйц багц болно. Хэрэв энэхүү зээлийг тогтвортой явуулж чадвал манай улсад ойролцоогоор 600 мянган жуулчныг нэмж шууд оруулж ирэх боломжтой. Үүнээс гадна нэг орчим тэрбум ам.долларын эргэлтийг эргэлдүүлэх боломжтой. Нөгөөталд, нэг ам.доллар тутамд 6 орчим ам.долларыг эргэлдүүлэх боломжтой гэсэн эдийн засгийн судалгаа гарсан. Энэ нь бидний өсөлттэй байгаа аялал жуулчлалын салбарт жил бүрийн 7-9 хувийн өсөлтийг 16 хувийн өсөлттэй болсноор 2030 он гэхэд 2 сая жуулчин авах боломж бүрдэнэ. Зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгох бөгөөд банкны шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно. Зээлийг олгохдоо илүү дөрвөн улирлын чиглэлээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах чиглэлд төвлөрсөн учраас зочид буудал, баазуудыг өвлийн улиралд илүү ажиллах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа учраас нийт зээлийн 50 гаруй хувийг энэ чиглэл рүү явна. Төрөөс илүү дэмжлэг үзүүлэх 6 хувь хүртэл хөнгөлөлттэй зээл олгоно. гэлээ. Үргэлжлүүлэн Boss Consalting групптэй хамтран 2030 хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлэх 13 тулгуурт стратегиа боловсруулсан. Үүнд олон улсын нислэгийг нэмэгдүүлэх, дотоодын дэд бүтцийг өөрчлөх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд зөвлөх үйлчилгээ явуулна. Бидний хувьд Засгийн газраас тогтоол гарсан учраас тавдугаар сарын 29-нд аялал жуулчлалын хөгжлийн төв нээгдэх бөгөөд энэхүү зээлийн ерөнхий мэдээллийг танилцуулж зургаадугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ жил 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр гарна гэж харж байна. Олон улсын зах зээлд аялал жуулчлалын салбар хамгийн хурдтай хөгжиж байна. Бусад салбартай харьцуулахад 2 дахин хурдтай өсөж байна. Ирэх жилүүдэд Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэж үзэж байна. Аялал жуулчлалын салбарын давуу тал нь жуулчид Монголд нисэж ирээд зөвхөн зочид буудлаар үйлчлүүлээд байдаггүй. Дам салбарт нөлөөлдөг, орон нутгийн иргэдэд шууд эдийн засгийн эргэлтийг бий болгодог. Нөгөөталд ариун цэврийн стандарт хангасан нөхцөл шаардлагууд хангасан байх ёстой гэж үзэж байна. Аялал жуулчлалын салбар 2019 онтой харьцуулахад 40 хувиар өсөж 808 мянган жуулчин хүлээн авсан ч дийлэнх нь зуны улиралд буюу маш богино хугацаанд ирдэг. Тиймээс тогтвортой аялал жуулчлалыг бий болгох, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь тогтвортой хөгжих үндэс болно.