Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАЛУУС: Мөнгөгүй амьдраад байж болох ч итгэл найдвараа алдвал энд байх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж буй "Огцрох амархан" жагсаалд ихэвчлэн залуу үеийнхэн оролцож байгаа. Жагсаж буй залуусын төрөөс юу хүсэж буй байр суурийг нь асуухад тэд шударга ёс, тэгш байдал, цомхон төрийн бүтэц, эх орондоо ажиллаж, хөгжих боломж, эрүүл орчин гэх хариултуудыг өгч байна. Залуус хэчнээн их хөдөлмөрлөөд ч гар утсаа зээлээр авч байхад Ерөнхий сайдын хүү найз бүсгүйдээ өгөх нэг үдшийн бэлэг нь л залуусын насаараа хөдөлмөрлөөд хуримтлуулж чадахгүй хэмжээний их мөнгө байгаа учраас нийгмийн тэгш байдал, шударга зарчим байхгүй байна хэмээж буй юм. Залуус мөнгөгүй бол амьдраад байж болдог. харин итгэл найдвараа алдчихаар энд амьдрах хүсэлгүй болж байна" гэж байна.

ЭНД дарж залуусын байр суурийг үзнэ үү.

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.