
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар холбоглох сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "20 минут"-ын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 14 хот болгож хуваах хуулийн хэрэгжилтийг 1 жилээр хойшлуулахаар болсон тухай мэдээллээ. Тэрбээр " 2040 хот төлөвлөтийн асуудлыг УИХ-д өргөн барьж, одоо хэлэлцээд явж байгаа. Үүнийгээ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулж хэлэлцүүлэх үүднээс ирэх 6-р сарын 01-нээс хэрэгжиж эхлэх байсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг нь 1 жилээр хойшлуулж байгаа. Төлөвлөлтөө ингэж маш сайн уялдаатай хийвэл дараа дараагийн асуудлууд яригдах боломжтой болох юм" гэлээ. Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотыг 14 хот болгон хуваах юм.