Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн төв цэг Д.Сүхбаатарын талбайд томоохон хэмжээтэй асар барьсан. Асрын салхийг хагалж, дөрөвдүгээр сарын 8-14-ний хооронд хоолны өдөрлөг буюу "UB food festival"-ийг зохион байгуулсан. Энэхүү өдөрлөгийг 600 гаруй сая төгрөгөөр зохион байгуулсан гэх мэдээлэл гарч, олны шүүмжлэлийг багагүй дагуулсан. Мөн дөрөвдүгээр сарын 26, 27-нд “Франц хотхон” соёл уламжлал, аялал жуулчлалын өдөрлөгийг зохион байгуулсан байдаг.
Тэгвэл дээрх хоёр өдөрлөгийн зардлын "ШИЛЭН ДАНС"-ны мэдээлэл нээлттэй байршжээ. "ШИЛЭН ДАНС"-ны нээлттэй мэдээллээс харахад, нийт 352 сая 711 мянган төгрөгийг хоёр өдөрлөгийн үйл ажиллагааны зардлуудад зарцуулсан байна. Тодруулбал,
- "УБ фүүд фестиваль" - Цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр 70 хувь - 12 сая 849 мянга
- "УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 70 хувь - 13 сая 678 мянга
- "УБ фүүд фестиваль" Хэвлэлийн төлбөр 70 хувь - 11 сая
- "УБ фүүд фестиваль" Гэрлэн чимэглэл 70 хувь - 5.3 сая
- "УБ фүүд фестиваль" Пос машины төлбөр - 5.2 сая
- "УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 70 хувь - 13.3 сая
- "УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 70 хувь - 13 сая 440 мянга
- "УБ фүүд фестиваль" Гэрлэн чимэглэл 70 хувь - 12 сая 950 мянга
- "УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 70 хувь - 8 сая 820 мянга
- "УБ фүүд фестиваль" Ажил үйлчилгээний төлбөр 70 хувь - 9.8 сая
- "УБ фүүд фестиваль" Улаан туузан хаалт 70 хувь - 7 сая төгрөг
- "УБ фүүд фестиваль" Асар түрээс 50 хувь - 7 сая 350 мянга
- "УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 70 хувь - 12 сая 460 мянга
- "УБ фүүд фестиваль" Хэвлэлийн төлбөр 70 хувь - 14.7 сая
- "УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 70 хувь - 13.8 сая
- "УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 70 хувь - 13 сая 860 мянга
- "УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 70 хувь - 13 сая 993 мянга
- "УБ фүүд фестиваль" Био зөөврийн 00 түрээс 70 хувь - 8 сая 346 мянга
- "УБ фүүд фестиваль" Лед хөгжим түрээс 70 хувь - 11 сая 270 мянга
- "УБ фүүд фестиваль" Харуул хамгаалалт 70 хувь - 6 сая 468 мянга
- "УБ фүүд фестиваль" Дуучны төлбөр - 19 сая төгрөг /5+14 сая/
- "УБ фүүд фестиваль" Цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр - 5 сая 506 мянга
- "УБ фүүд фестиваль" Хөтлөгчийн төлбөр 70 хувь - 7 сая 350 мянга
- "УБ фүүд фестиваль" Асар түрээс 50 хувь - 7 сая 350 мянга
- "УБ фүүд фестиваль" Хэвлэлийн төлбөр 30 хувь - 6.3 сая
- "УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 30 хувь - 5 сая 924 мянга
- "УБ фүүд фестиваль" Гэрлэн чимэглэл 30 хувь - 5 сая 550 мянга
- "УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 30 хувь - 5 сая 340 мянга
- "УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 30 хувь - 5 сая 862 мянга
- "УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 30 хувь - 5.7 сая
- "УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 30 хувь - 5 сая 940 мянга
- "УБ фүүд фестиваль" Гэрэлтүүлгийн төлбөр 30 хувь - 5 сая 997 мянга
- "УБ фүүд фестиваль" Тайз дэлгэц түрээс 30 хувь - 5 сая 760 мянга
- "Франц хотхон" Асар түрээс 70 хувь - 9 сая 471 мянга
- "Франц хотхон" Лед гэрэл карказ түрээс 70 хувь - 13 сая 930 мянга
- "Франц хотхон" Пар, мак гэрэл түрээс 70 хувь - 10 сая 857 мянга
- "Франц хотхон" Сандал, ширээ түрээс 70 хувь - 5 сая 320 мянга
- "Франц хотхон" Лед гэрэл, карказ түрээс 30 хувь - 5 сая 970 мянган төгрөг байна. "ШИЛЭН ДАНС"-ны дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Сануулахад, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Төв талбай дахь АСРУУДЫГ 3-4 сарын хугацаатайгаар түрээсэлж, Хүй 7 худагт эсвэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно байрлуулна. Өмнө нь Монголд ийм том асар барьж байгаагүй учраас төсвөөс мөнгө гаргаж буулгах уу, тендер зарлах уу гэдгээ ярьж байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байдаг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!