Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Үнэхээр хэмнэх гээд байгаа бол төрийн албан хаагчаа цомхтгох биш урсгал зардлаасаа хэмнэ л дээ. Заавал нэг хүнийг амьдралаас нь салгаж яах гэсэн юм. Энэ олон дарга, түр орлон гүйцэтгэгч нараа цөөл" гэв.