Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний үнийн уналт, тодорхойгүй байдлын улмаас худалдан авагчдад үүссэн хүндрэл үүсэж байна гэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 2 секунд

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны гол худалдан авагч төрийн болон хувийн компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтад оролцогчид, нүүрсний үнийн уналт, цаашдын тодорхойгүй байдлын улмаас худалдан авагчдад үүссэн хүндрэлийн талаар танилцуулж, цаашид биржийн арилжааг идэвхижүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Энэ үеэр "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай" хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлын талаар ярилцаж, сүүлийн 10 гаруй жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, хил нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж буй бусад арга хэмжээний талаар танилцууллаа. Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал болон бусад экспортын боомтууд ээлж дараалан төмөр замаар холбогдох боломж бүрдэнэ гэдгийг тодотгов.

Зарим голын усны түвшин нэмэгдэж үерлэсэн тул сэрэмжтэй байхыг анхааруулав
Зарим голын усны түвшин нэмэгдэж үерлэсэн тул сэрэмжтэй байхыг анхааруулав
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.