“Хүүхдийн марафон-2025” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг хоёр дахь удаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр

• Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж

• Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан

• Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж

• Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэн

• Авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна

• The Open Mic арга хэмжээнд оролцох боломжтой.

Гүйлтийн арга хэмжээ нь 6-17 насны ангиллаар зохион байгуулагдах тул оролцохыг хүссэн хүүхэд, багачууд Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаар болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс пэйж хуудаснаас авч, бүртгүүлээрэй.

Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Маргааш “Хасын Хүлэгүүд“ баг ялж баяраа тэмдэглэх үү, эсвэл цуврал үргэлжлэх үү
Маргааш “Хасын Хүлэгүүд“ баг ялж баяраа тэмдэглэх үү, эсвэл цуврал үргэлжлэх үү
 
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!