Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Цагдаа" талбайд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж Мэргэжлийн нүүр хувиргагчаар нүүрээ будуулан Үлгэр, киноны баатруудтай гэрэл зураг авхуулж Өөрийн хүсэл, мөрөөдлөө “Хүслийн хайрцаг”-т шивнэж Авъяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, хүний эрхийн интерактив контент үзэж сонирхохоос гадна “The Open Mic” арга хэмжээнд оролцох боломжтой.
Марафон гүйлтийн арга хэмжээ
10.00-10.30 цаг Нээлт
10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/
11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/
12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/
13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/
14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/
15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/ гэсэн хөтөлбөрөөр зохион байгуулагдах тул хүүхэд, багачууд Та бүхэн марафонд оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй
Цахим бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэхийг анхаараарай.
Анхаарах зүйлс: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас авна уу. Дэмжигч байгууллага:
Цагдаагийн ерөнхий газар
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Нийслэлийн Онцгой байдлын газар
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ
Олон улсын “Найрамдал” цогцолбор
“Гүүд Нэйборс” ОУТББ
Наран трэйд MSEL
МИГ даатгал
“Монгол даатгал” ХХК
Child.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!