АН намын хөтөлбөр, үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлгээ Булган аймагт үргэлжлүүлж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ө.Шижир нар оролцлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэж буйтай холбоотойгоор АН бусад намаа уриалж, намын хөтөлбөр, үндсэн дүрмийн төслийн төвийн бүсийн хэлэлцүүлгийг өчигдөр Дархан-Уул аймгаас эхлүүлсэн.

Энэхүү хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө анхдагчдын өлгий Булган аймагт Монгол Улсын Төрийн дуулалаар эхэллээ. Эв нэгдлээс институт уриатай, үндэсний, хувь хүний, эдийн засгийн, шударга ёсны, улс төрийн үндсэн таван эрх чөлөөг үнэт зүйлээ болгон тунхаглаж, ардчилсан, эрх чөлөөт, хувийн өмчид суурилсан, хөгжингүй Монгол Улсыг цогцлоохыг алсын хараагаа болгосон тус хэлэлцүүлэгт АН-ын гишүүн 150 орчим хүн оролцож байна.

АН-ын дүрэм ойролцоогоор 7-10 жил тутамд дөрвөн удаагаа шинэчлэгджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ын тоглоомын дүрмийн гурван хувьд нь 50-иас дээш хувийн шинэчлэлт орсон гэсэн үг. Тиймээс улс төрийн намын үндсэн дүрэм, намын хөтөлбөр буюу тоглоомын дүрмээ хэлэлцэж буй энэ чухал үед гишүүд дэмжигчид үгээ хэлж, хуульд тусгах саналаа хэлэлцүүлж, үзэл бодлоо илэрхийлж, бодлогын хоёр том намын нэг болохоо тодорхойлж буй нь түүхэн агшин юм.

УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ч.Лодойсамбуу нар энэхүү хэлэлцүүлгийн үеэр Булган аймагт ажиллаж, гишүүд, дэмжигчдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

Дуучин П.Баярмагнай олон улсын дуурийн дуулаачдын XV наадмаас тэргүүн байр хүртлээ
Дуучин П.Баярмагнай олон улсын дуурийн дуулаачдын XV наадмаас тэргүүн байр хүртлээ
 
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!