О.Алтангэрэл: Ухаа худаг ордтой холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх хугацаанд “Энержи ресурс“ ХХК 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:

-Тавантолгойн Ухаа худаг ордтой холбоотой санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байгуулсан. Бид санал дүгнэлтээ гаргаад УИХ-д хүргүүлсэн. Хэлэлцэхгүй байсан. Тавдугаар сарын 8-нд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан.

Түүх харвал өнгөрсөн 18 жилийн хугацаанд Тавантолгойн Ухаа худгийг ярьсан улстөрчид олон боловч яг ЗГ-ын түвшинд албан ёсоор санал дүгнэлт гаргасан анхных нь энэ тохиолдол.

Гэтэл үндсэндээ энэ хугацаанд буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Ухаа худгийн орд газрын эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа "Энержи ресурс" ХХК 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна. Яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүй ингэж их удав гэдэг асуудал гарч ирнэ. Товчхондоо хэлвэл одоо та нар 34 хувиа авбал ав, гэхдээ өр нь та нарт оногдоно шүү гэх утга агуулга уншигдаж байна. Хэлэлцүүлэхгүй удсан асуудал дээр гайхаж байгаа. УИХ дээр дөнгөж ажлын хэсэг байгуулагдсаны дараа нийгэмд асуудлууд үүсэж хамтарсан Засгийн газар байх эсэх асуудал яригдаж байна. Ухаа худгийн асуудалтай холбоотойгоор улс төрийн өрнөл үйл явц нь явдаг. Үүн дээр улстөрчийн хувьд анхааралтай ажиглаж байгаа.

Ч.Номин: Засгийн газрын тогтоолоор аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 6 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээл олгоно
Ч.Номин: Засгийн газрын тогтоолоор аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 6 жилийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээл олгоно
 
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг дөрвөн хоног хаана
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг дөрвөн хоног хаана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!