О.Алтангэрэл: 2002 оноос хойш Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс ч бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-2002 оноос хойш хуулийн үйлчлэл хэрэгжихээр тусгаж байгаа. 2002 оноос хойш Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаад өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан мөртлөө хөрөнгөө хураалгаагүй хүмүүс ч бий. Мөн ямар нэг байдлаар Эрүүгийн хэрэгт буруутгагдаж шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байгаа. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураадаг болно. Гэхдээ Иргэний шүүхийн журмаар хураах өөрчлөлт оруулсан. Ял шийтгэлгүй хөрөнгө нь хураагдана гэсэн үг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал дээр ял шийтгэлийн асуудал ярих нь Эрүүгийн хуульд бололцоогүй болчхоод байгаа юм. Тиймээс олон жил хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс санаа сэтгэл амар явж ирсэн. Үүнийг өөрчлөх гэж уг хууль байгаа. 2002 онд Монгол Улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг заавал хураах тухай зохицуулалт орсон. Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар 10 жилийн өмнөх хүний хөрөнгийг хураах ямар ч боломжгүй. Бүр 20 жилийн өмнөх хөрөнгийг хураах ямар ч бололцоо байхгүй.

Тэгэхээр өнөөдөр ХУУЛЬ БУС хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд өргөн мэдүүлэх нь зөв гэж үзлээ. УИХ-д өргөн мэдүүлээд шийдвэрлүүлнэ.

Хан-Уул дүүргийн 17, 18-р хороодын халуун усыг 4 сар тасална
Хан-Уул дүүргийн 17, 18-р хороодын халуун усыг 4 сар тасална
 
“Улаанбаатар марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ
“Улаанбаатар марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!