Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороодын орон сууцнуудын халуун усыг 4 сарын хугацаатайгаар таслахаар болсон тухай мэдэгдлийг УБДС ТӨХК оршин суугчдад хүргүүлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17-р хороо, "Суруга Монгол" салааны чиглэлийн дулааны шугамыг шинэчлэн солих, засварлах ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөс 09 дүгээр сарын 15-ныг хүртэл 4 сарын хугацаанд хэрэглээний халуун усыг таслах болсныг оршин суугчдад мэдэгдсэн байна. Бүтэн 4 сарын турш халуун үсгүй байхыг оршин суугчид шүүмжилж, " 7 хоног, 10 хоног тэвчинэ. Бүтэн 120 хоног халуун усгүй амьдрах болж байна. Хүүхдүүд, хөгшчүүдээс эхлээд бид яах билээ. Ясаа янгитал хүйтэнд усаар аяга таваг, нүүр гараа угаалаа. Халуун усны төлбөр үнэ нэмсэн. Бид төлсөн. Гэв гэнэт 4 сар халуун ус тасаллаа гээд тасалчихлаа. Арай юу. Хүлцэнгүй хандана уу гэхээр нь хүлцэнгүй амьдарсаар л байгаа биз дээ.
Хэсэгчлээд засаж, шинэчлэх арга байдаггүй юм уу?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!