АБГББХ: Ажилласан болон шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.20/-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ.

Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж байна. Албаны мэдээллээс харахад өнгөрсөн оны байдлаар БНКУ-д Монгол улсын 8036 иргэн оршин сууж байгаагаас 3115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин манай улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

Хоёр улсын иргэдэд тэтгэвэр тогтоож олгохдоо:

  • Монголын талаас тэтгэврийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн халуун, хортой, хүнд нөхцөлөөр эрт тогтоохоос бусад өндөр насны тэтгэвэр, Казахстаны талаас өндөр насны тэтгэврийн болон хуримтлалын тэтгэврийн төлбөр гэсэн тэтгэврийн төрлийг хамруулна.
  • Хоёр улс өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоохдоо нөгөө талын нутаг дэвсгэрт 1998 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан цаг хугацааны хувьд давхцаагүй хугацааг нэгтгэн тооцно
  • БНКУ-д 1998 оноос хойш ажилласан хугацаанд ногдох хуримтлалын тэтгэврийг БНКУ-ын хууль тогтоомжийн дагуу тогтоож, олгох, Монгол улсад байнга оршин суухаар гарсан тохиолдолд Монгол улс дахь тэтгэвэр авагчийн дансанд тэтгэврийг шилжүүлнэ.
  • Энэхүү хэлэлцээрт хоёр улсын цэргийн албан хаасны тэтгэвэр хамаарахгүй байхаар тусгажээ.
  • Мөн Монгол улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар бүх ЕБС-д хиймэл оюуны хичээлийг нэвтрүүлнэ
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар бүх ЕБС-д хиймэл оюуны хичээлийг нэвтрүүлнэ
 
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш Улаанбаатарт 18 хэм дулаан, үүлшинэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!