Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 31 эмч ажлаас гарах өргөдлөө өгчээ. Тэд ажлаас гарах шалтгаанаа ийн тайлбарлаж мэдээлэл хийжээ.
Нэгдүгээрт. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн бүх үеийн дарга нарыг ганцхан аймгийн дарга томилж баталдаг, мөн халах тушаал гаргадаг. Гэтэл аймгийн Засаг дарга байсаар байхад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од тушаал гаргаж Нэгдсэн эмнэлгийн даргад өөрийн хүн гэх Жавхлант сумын ЭМТ-ийн дарга А.Шинэ-Од гэх хүнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж даргын томилсон одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Цэрэнтогтох эмчийг ажлаас нь чөлөөлсөн тухай бичиг ирээгүй байхад ажлыг нь “булаасан” хууль бус үйлдлийг эсэргүүцсэн.
Хоёрдугаарт. 2023 оноос эмнэлгийн ажилчдыг тайван ажиллах нөхцөл боломжийг алдагдуулж мөнхийн ажлын байран дээр дарамт үзүүлдэг иргэн Очирын Золзаяагийн хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг эсэргүүцэж өргөдөл өгчээ. Тухайлбал өдөр болгон ажил дээр ирж лайв хийдэг, сүүлдээ зөвхөн эмнэлгийн байгууллагын хүрээнд байдаг нууц материалуудыг мэдсэн байдаг, түүгээрээ хүмүүсрүү дайрдаг. Одоо эмнэлгийн үйл ажиллагаанд Шинэ-Од гэх хууль бусаар томилогдсон үүрэг гүйцэтгэгчтэй нийлж эмнэлгийн ажилчдын хурал дээр сууж, хурлыг “удирдаж” хүмүүсийн хооронд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлж байна. Биднийг тайван аюулгүй ажиллах орчиноор хангаж өгөхгүй байна гэх зэрэг асуудлаар гомдол гаргаж ажлаас гарах өргөдлөө Сэлэнгэ аймгийн Засаг даргад өгчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!