Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Орон сууцны үнэ өмнөх онтой харьцуулахад 13 ХУВИАР ӨСӨӨД БАЙНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Орон сууцны үнэ айхтар өсөж байна. Хаанаас ийм их төлбөрийн чадвартай хүмүүс гарч ирж байрны худалдан авалт хийгээд байна. Эсвэл ипотекийн зээлийн олголттой холбоотой байгаад байна уу" гэж асуув. Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "521.9 тэрбум төгрөгийн зээлийг 4.2 мянган өрхөд олгоод байна. Мөнгөн дүн нь өсөж байгаа ч байранд орж буй хүний тоо нь багасаж байгаа хандлага бий. Орон сууцны үнэ өмнөх онтой харьцуулахад 13 ХУВИАР ӨСӨӨД БАЙНА" гэв.

“Оны төгсгөл хүртэл Хуримтлалын сангаас мөнгө орж ирэхгүй бол ипотек дээр 200-300 тэрбум төгрөгийн л боломж байна. Өшөө нэмж чадахгүй“
“Оны төгсгөл хүртэл Хуримтлалын сангаас мөнгө орж ирэхгүй бол ипотек дээр 200-300 тэрбум төгрөгийн л боломж байна. Өшөө нэмж чадахгүй“
 
Х.Нямбаатар: Би Ерөнхий сайд, намын дарга, ЕНБД-тай уулзсан. Надад ямар ч шахалт ирээгүй
Х.Нямбаатар: Би Ерөнхий сайд, намын дарга, ЕНБД-тай уулзсан. Надад ямар ч шахалт ирээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.