Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Цахим мөрийтэй тоглоомыг хориглох Зөвшөөрлийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал хураалаа. Санал хураалтын үр дүнгээр 1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх өөрчлөлт бүхий Зөвшөөрлийн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дашрамд дурдахад, энэхүү хуулийг өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй хууль санаачлагчид дараах үр дүнг "амлаж" буй аж. Үүнд:

-Энэ чиглэлийн платформууд хориглогдож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно

-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна

-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ

-Хүүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,

-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно.

УИХ: Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь хүсэлтэд үндэслэн СЕХ-ны гишүүнээс нь ЧӨЛӨӨЛЛӨӨ
УИХ: Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь хүсэлтэд үндэслэн СЕХ-ны гишүүнээс нь ЧӨЛӨӨЛЛӨӨ
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.