Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 150 хүүхдийн ортой цэцэрлэгийг ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай дүүргийн нэг бол Сонгинохайрхан. Тус дүүргийн нийт 19 хороонд сургууль байхгүй гэсэн тооцоолол гарчээ. Иймд 11 байршилд сургууль барихаар төлөвлөсөн болохыг дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр ярьж байлаа. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг ч нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барьж байна. Уг цэцэрлэгийн барилгын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар шинэ цэцэрлэгийн дотор засвар болон гадна тохижилтын ажлуудыг хийж байна. Тус ажлыг 2025 оны хичээлийн шинэ жилд хүлээлгэж өгөхөөр “Их каркас констракшн” ХХК гүйцэтгэж байна.

Гранд плазагаас 11-р сургууль хүртэлх замыг түр хаажээ
Гранд плазагаас 11-р сургууль хүртэлх замыг түр хаажээ
 
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Монгол Улс Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл“-д албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.